Өнөөдрийн байдлаар Оюу Толгойн ажиллах хүчний 97 гаруй хувь нь Монголчууд бөгөөд компанийн стратегийн гол анхаарах чиглэл нь тасралтгүй суралцдаг, өндөр ур чадвартай ажиллах хүчийг хөгжүүлэх явдал юм. Бид шилдэг авьяастнуудыг татан авч, хамтдаа аюулгүй бөгөөд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг зорьдог.
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд бүс нутагт зэс-алтны уурхайг ажиллуулж байна. Компанийн алсын хараа нь ‘Байгалийн баялгийг тогтвортой үнэ цэн, мэдлэг, ур чадвар болгон хувиргах’ бөгөөд ‘Хамтдаа аюулгүй бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах’ эрхэм зорилгын хүрээнд дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайн нэгийг бүтээхээр ажиллаж байна.
Oyu Tolgoi’s workforce today is more than 97 per cent Mongolian, and a major strategic focus for the company is to develop a skilled workforce that is continuously learning. We aim to attract the best talent, so that we can together deliver a safe and globally competitive copper business that contributes to the prosperity of Mongolia.
Oyu Tolgoi LLC is operating a copper-gold mine in southern territory of Mongolia. The company aspires a vision ‘Natural wealth to enduring value, knowledge, and skill’, and pursues a mission, 'Together deliver a safe and globally competitive copper business that contributes to the prosperity of Mongolia' to build one of the largest copper-gold mines worldwide.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК нь дараах мэргэжлийн чиглэлээр 3 сарын хугацаатай дадлага хийх хорин хоёр (22) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Дадлагажигч оюутан дэлхийн жишигт нийцэх ажлын орчинд Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаанаас суралцан, холбогдох мэргэжлийн чиглэлийн мэдлэг болон практик дадлага хуримтлуулах боломжтой юм.
Уул уурхай салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор Оюу Толгой ХХК нь энэ удаагийн “Оюутны дадлагын хөтөлбөр”-ийг зөвхөн эмэгтэйчүүд дунд зарлаж байна.
Гүйцэтгэх үүрэг:
- Аюулгүй ажиллагааг дэмжин өөрийн хувь нэмэр оруулах
- Мэргэжлийн баг хамт олонтой нэгдэж өдөр тумын ажилд нь тусалж, дэмжих
- Анхан шатны мэдээ тайланг бэлтгэх, танилцуулах
- Мэргэжлийнхээ ажлыг бодит практикт нийцүүлэн хэрэгжүүлэх
- Мэргэжлийн туршлагатай баг хамт олноос ментор авах
Тавигдах шаардлага:
- Их, дээд сургуулийн 2 ба түүнээс дээш курсийн оюутан, эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр суралцаж төгссөнөөс хойш 6 сар өнгөрөөгүй байх
- Долоо хоногт бүтэн цагаар ажиллах боломжтой бол давуу тал болно
- Уурхайн талбарт ажиллах боломжтой бол давуу тал
- Харилцааны өндөр соёлтой байх
- Цаг баримталдаг байх
- Багаар ажиллах чадвартай байх
Өргөдлийн маягтыг 2026 оны 11 сарын 14-ны өдрийн 17:30 цагаас өмнө бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Хэрэв танд асуух, тодруулах зүйл гарвал бидэнтэй otcareer@ot.mn хаягаар, эсвэл 95098967 утсаар холбогдоно уу
Хүндлэл ба тэгш оролцоо
Рио Тинтод бид уугуул иргэд, эмэгтэйчүүд, ЛГБТК+ нийгэмлэгийн гишүүд, ахмад ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон соёлын олон ялгаатай орчноос гаралтай хүмүүсийг ажилд орох өргөдлөө ирүүлэхийг онцгойлон дэмжиж, урьж байна.
Бид хүн бүр өөрийнхөөрөө байхад таатай, тэгш оролцоог хангасан орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажилладаг. Ажилтан бүрийн дуу хоолой сонсогдож, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн үзэж, олон талт үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна байгууллагын амжилтын гол хүчин зүйл гэж үнэлдэг байхыг бид эрмэлздэг. Арьс өнгө, хүйс, иргэншил, гарал угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг баримжаа болон биднийг ялгаатай болгодог бусад аливаа шинжээс үл хамааран бид бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Respect and Inclusion
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQ+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation or anything else that makes us different.
R69639
Бид 150 гаруй жил уул уурхайн олборлолт хийж, олон тивд ажиллан хуримтлуулсан мэдлэгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго бол байгаль орчин, нийгэм, засаглалын стандартад нийцсэн, утаа бага ялгаруулдаг материал үйлдвэрлэхийн төлөө инновац, тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлж, дэлхийг хэрэгцээт материалаар хангахын тулд илүү боловсронгуй арга замыг хайж олох юм. Үүнийг бид дан ганцаар хийж чадахгүй тул асуудлыг шийдвэрлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.
Бид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИ+ болон олон янзын соёлтой хүмүүс, ялангуяа орон нутгийн иргэдийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Бид ажилчдадаа өөрийнхөөрөө байх боломж бүхий таатай орчныг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. Хүн бүрийн дуу хоолойг сонсож, амжилтын чухал хүчин зүйл болох бүхий л соёл, ялгаатай үзэл бодлыг хүндэтгэн, хүлээн авахыг зорьдог. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага, эсвэл биднийг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Програмаа эхлүүлнэ үү
Удирдах ажилтны карьераа дараагийн шатанд аваач.
Рио Тинто таныг хааш нь хөтлөх вэ?
Та ажил мэргэжлийн асар их хүсэл тэмүүлэл болон амбицтай бол манай байгууллагын өргөн цар хүрээ, өсөлт нь танд карьерынхаа хамгийн тохиромжтой замналыг тодорхойлох боломжийг олгодог.
Кэтигийн карьерын замналыг харна уу
Кэтигийн карьерын замналыг харна уу


- 2022 - одооТөслийн менежер - Эрчим хүчний хөгжилБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2021Үйл ажиллагааны төвийн Ахлах ажилтанБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2020Малталт / өрөмдлөг, тэсэлгээний Ахлах ажилтанПилбара, Баруун Австрали
- 2019Чулууны карьерын Орлогч менежерПилбара, Баруун Австрали
- 2018Малталтын ахлагчПилбара, Баруун Австрали
- 2017Өрөмдлөг, тэсэлгээ, судалгааны Ахлах инженерПилбара, Баруун Австрали
- 2016Үйлдвэрлэлийн инженерПилбара, Баруун Австрали
- 2015Уурхайн төлөвлөгөө гаргагч - 2 долоо хоногийн төлөвлөгөө гаргагчПилбара, Баруун Австрали
- 2014Өрөмдлөг, тэсэлгээний инженерПилбара, Баруун Австрали
- 2012Шинэ төгсөгч уурхайн инженерПилбара, Баруун Австрали
- 2022 – одооТөслийн менежер – Эрчим хүчний хөгжилБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2021Үйл ажиллагааны төвийн Ахлах ажилтанБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2020Малталт / өрөмдлөг, тэсэлгээний Ахлах ажилтанПилбара, Баруун Австрали
- 2019Чулууны карьерын Орлогч менежерПилбара, Баруун Австрали
- 2018Малталтын ахлагчПилбара, Баруун Австрали
- 2017Өрөмдлөг, тэсэлгээ, судалгааны Ахлах инженерПилбара, Баруун Австрали
- 2016Үйлдвэрлэлийн инженерПилбара, Баруун Австрали
- 2015Уурхайн төлөвлөгөө гаргагч – 2 долоо хоногийн төлөвлөгөө гаргагчПилбара, Баруун Австрали
- 2014Өрөмдлөг, тэсэлгээний инженерПилбара, Баруун Австрали
- 2012Шинэ төгсөгч уурхайн инженерПилбара, Баруун Австрали
Рио Тинтод ажиллах
Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхэд тусална.
Таны сууж буй онгоц дөнгөж газардлаа. Та утсаа асааж, зөөврийн компьютероо толгой дээрх гар тээшний савнаас гаргана. Та тэр даруй оффисын программаараа олон мянган милийн зайд ажиллах горимд шилжлээ. Та түр зогсосхийн 21-р зуунд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй бүх материал, түүхий эдийн талаар бодож байсан уу? Рио Тинтогийн хамт олон бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхийн эдийг олж нээн, уурхай байгуулж, нийлүүлж байна. Та бидэнтэй хамтран ажилласнаар өөр хаана ч байхгүй давуу талыг мэдрэх болно.
Манай чиг үүргийн багт ажиллах
Бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлдэг. Та энэ бүгдийг боломжтой болгодог.
Бритиш Коламбиагийн Ванкувер хотоос Баруун Австралийн Перт хүртэл үргэлжилсэн манай бизнесийн үйл ажиллагаануудад таны төсөөлж болох бараг бүх салбарт сонирхолтой боломжууд бий. Хүний нөөцөөс эхлээд маркетинг, санхүү, технологи, дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт хязгааргүй олон боломж бий. Бидэнтэй нэгдэж, дараах боломжийг эдлээрэй:
Миний өргөдлийн процесс
01
Өргөдөл гаргах:
Та юуны түрүүнд тухайн ажлын байранд өргөдөл гаргах хэрэгтэй болно. Та үүнийг LinkedIn профайлаараа хийж болно, эсвэл товч намтраа байршуулж болно. Бид мөн таныг өргөдлөө гаргахаас өмнө хэдэн асуулт бөглөхийг хүсэх болно.
02
Үнэлгээнд хамрагдах:
Манай үнэлгээ таныг тухайн ажил үүрэгт тохирох эсэхийг тодорхойлоход туслах зорилготой. Бид танд алийг нь бөглөх шаардлагатайг мэдэгдэнэ.
03
Ярилцлага:
Бид ярилцлагыг биечлэн эсвэл онлайнаар хийж болно. Энэ нь бидний хувьд таныг илүү сайн таньж мэдэж, таны асуултад хариулж, таны өргөдөл гаргаж буй карьерын боломжийн талаар ярилцах сайхан боломж юм.
04
Санал ба шалгалт:
Энэ үе шатанд бид таныг сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн эсэхийг танд мэдэгдэх болно. Хэрэв та амжилттай тэнцсэн бол бид таны намтар эсвэл аюулгүй байдлын шалгалт гэх мэт хэд хэдэн шалгалтыг хийх шаардлагатай болно. Та мөн өргөдөл гаргасан ажлын байрнаасаа хамааран эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай байж магадгүй.
05
Рио Тинтогийн багт нэгдэх:
Шалгалт дууссаны дараа бид тантай холбогдож, ажиллаж эхлэх өдрийн талаар ярилцаж, таны бидэнтэй ажиллахаасаа өмнө асууж тодруулж болох аливаа асуултад хариулах болно.



















