Ажилтанд дэмжлэг үзүүлэх, цалин хөлсний зөвлөх
- Санаачилгатай, зоригтой, сониуч, мэргэжилтнийг олон улсын багтаа шалгаруулж авна.
- Рио Тинтогийн олон өөр соёл бүхий багуудтай хамтран группийн Монгол болон бусад улс дахь төслүүдэд цалин хөлсний үйлчилгээ үзүүлэх, олон улсын түвшинд чадвараа сорьж, хөгжүүлэх онцгой боломж
- Улаанбаатар хот дахь оффист ажиллах байнгын ажлын байрыг санал болгож байна.
Ажлын байрны тухай
Энэхүү ажлын байр нь ажилтанд дэмжлэг үзүүлэх, цалин хөлсний үйлчилгээний багт ажиллах бөгөөд Ази номхон далайн орнуудын РиоТинтогийн ажилчдын дата өгөгдлийг засварлах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, цалин хөлсний үйлчилгээ, татвар, цалин хөлстэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг явуулж, ажилчдад зөвлөгөө өгч ажиллана.
Улаанбаатарт байрлах Ажилтанд дэмжлэг үзүүлэх, цалин хөлс хариуцсан менежерт ажлаа тайлагнах ба дараах ажил үүргийг гүйцэтгэнэ:
- Өдөр тутмын цалингийн тооцоолол болон багийн үйл ажиллагаа, процесс нь аливаа хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг дүгнэх, дагаж мөрдөх, үйлчилгээг цаг тухайд нь хүргэх
- Цалин хангамжтай холбоотой үйлчилгээг олон улсад, бусад салбар нэгжүүдэдтэй ижил түвшинд байлгах үүднээс бусад олон улсын багуудтай хамтран ажиллах
- Техникийн асуудал, цалингийн болон ажилтны хувийн өгөгдөлтэй холбоотой нарийн төвөгтэй асуултууд зэрэг дотоод, гадаад, эсвэл ханган нийлүүлэгчдээс ирсэн хүсэлтүүдийг шийдвэрлэх
- Цалин хөлстэй холбоотой үйлчилгээг компанийн бодлого, дотоод хяналтын стандарт, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн үр дүнтэй үзүүлэх, эрсдэлийн багтай хамтран аудит хийх
- Ажилчдын цалин хөлсийг үнэн зөв, цаг тухайд нь олгохын тулд байгууллагын дотоод процесс болон ханган нийлүүлэгчийг үзүүлж буй үйлчилгээг үр дүнтэй байлгахад анхаарах
- Цалингийн гүйлгээ, төлбөр тооцоог хөдөлмөрийн гэрээ, хангамж, компанийн бодлого болон бусад хууль тогтоомжийн шаардлагын дагуу нууцлалтай, үнэн зөв, цаг тухайд нь бэлтгэн баталгаажуулах
- Хэрэглэгчдээс ирэх аливаа асуулт, хүсэлтүүдийг үр дүнтэй шийдвэрлэх, урамшуулал, гэрээ зэрэг дотоод бодлогыг тайлбарлах, шаардлагатай тохиолдолд өөрийн удирдлага эсвэл хүний нөөцийн түншүүдтэй холбогдох, тэднийг дэмжин ажиллах
- Дотоод багуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шийдвэрлэх, хамтын ажиллагаа, харилцаатай ажиллах
- Цалин хөлсний үйлчилгээг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг хадгалах, сайжруулахын тулд шаардлагатай төслүүдийг санаачлах, дэмжин ажиллах .
- Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлэн, аливаа сайжруулалт, өөрчлөлт, багийн гүйцэтгэлийг тогтмол тайлагнаж үйлчилгээний чанар, төлөвлөгөөнд хүрч ажиллах
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Цалин хөлс, цалин хөлсний өгөгдөлтэй ажилласан 3-аас багагүй жилийн туршлагатай
- Англи (дундаас дээш түвшний) болон Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
- Хүний нөөц/ цалин хөлсний удирдлагын сайн жишиг болохуйц үйл явцын талаар бүрэн мэдлэгтэй байх
Дараах шаардлагыг хангасан бол давуу тал болно
- SAP систем дээр ажиллаж байсан туршлага болон
- Олон удрдлагын шатлалтай байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
- Санаачилгатай байх, бэрхшээл сорилтыг даван туулах, шинэ мэдлэг ур чадвар олж авах эрмэлзэлтэй
Бид дараах нөхцөлийг санал болгож байна
- Өрсөлдөхүйц цалин хөлс, жилийн урамшуулал
- Рио Тинто компани үндсэн ажлын байр
- Гэр бүлд ээлтэй эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих хөтөлбөрүүд
- Аюулгүй байдал болон хувь хүний тав тухтай байдлыг үргэлж нэгдүгээрт тавьдаг ажлын орчин
- Гэрээсээ болон оффисоос ажиллаж болох уян хатан зохицуулалт
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Амьдралын олон төрлийн шалтгаанаар чөлөө авах (ээлжийн амралт, өвчний чөлөө, шинээр төрсөн хүүхдээ асрах эцэг, эхийн цалинтай чөлөө)
Рио Тинтогийн тухай
Бидний уриа: Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана.
Аливаа санаа, инновац, хөгжил дэвшилд хөтлөх бүхий л зүйлийн үндэс нь шинийг эрэлхийлэгч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч хүн байдаг. Түүнийг түүчээлэгч гэнэ. Рио Тинто нь 150 гаруй жилийн турш хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгтэй түүхий эдийг үйлдвэрлэх нэгдмэл алсын хараа бүхий үе үеийн шилдэг баг хамт олны бүтээсэн түүчээлэгч компани юм. Бидний үйлдвэрлэдэг зэс цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үндэс бөгөөд цахилгаанжуулалт, цэвэр эрчим хүчний эрин үеийг бий болгож, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай ирээдүйг бүтээхэд амин чухал билээ. Манай үйл ажиллагаа Монголын говийн гүнээс Чили, АНУ хүртэл дэлхийн өнцөг булан бүрд, уул уурхайн бүхий л үе шатыг хамардаг. Бид өдгөө 35 улсад 50 мянган ажилтантайгаар 70 гаруй уурхай ажиллуулж байна.
Хүн бүрийн дуу хоолой үнэ цэнтэй
Бид орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт, ЛГБТКИ+ болон олон өөр соёлтой хүмүүсийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Ажилтнууд маань ажлын байрандаа тав тухтай, өөрийнхөөрөө байх боломжийг олгох хүртээмжтэй орчныг бүтээхийг чухалчилдаг. Тэдний соёлыг хүндэтгэж, дуу хоолой бүр нь үнэ цэнтэйг мэдрүүлэхээс гадна бидний амжилтын суурь хүчин зүйл нь ялгаатай үзэл бодол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага зэрэг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Хэрэв энэ таны хайж буй боломж мөн гэж үзвэл 2025 оны 8-р сарын 11-ний өдрөөс өмнө өргөдөл гаргана уу.
Advisor Employee Support & Payroll Services (ESPS)
- Looking for a caring, courageous, and curious individual to be part of a global team
- Exciting and unique opportunity to work with the cross-cultural teams within Rio Tinto, providing payroll services support across Mongolia and other regions and a growing career with a global reach
- Permanent position based in Ulaanbaatar, Mongolia
About the role
Advisor ESPS Payroll will work in a team, partnering with payroll service providers to deliver overall services relating to payroll services to RioTinto employees in APAC region including data maintenance and payroll service delivery, including taxation and payroll-related statutory compliance under labor laws.
Reporting to the Manager ESPS Payroll in Ulaanbaatar, you will :
- Contribute to the on-time delivery of day-to-day payroll and local regulatory compliance activities
- Participate in a global Payroll Community of Practice to ensure global consistency in solution delivery for payroll processes
- Resolve internal, external, or vendor queries, which may include technical issues or complex payroll and/or employee data queries
- Ensures the effective, efficient, and value delivery of payroll activities in compliance with company policies, internal control standards, and regulatory requirements, and manages audits with R&C.
- Ensures effective and efficient systems and processes are in place both within the organization and the outsourced service providers to enable accurate and on-time payments to employees.
- Process and reconcile payroll transactions and payments, ensuring confidential, accurate, and timely processing in accordance with the employment contracts, industrial instruments, company policies, and other legislative requirements.
- Respond to, support, and resolve ad hoc payroll queries, escalating to the Payroll Leader or Site HR representatives for interpretation of awards, contracts, or policies as required to ensure queries are resolved effectively.
- Maintains effective relationships with various internal groups to ensure needs are met and issues are proactively identified and addressed.
- Proactively identifies improvement opportunities and/or projects, supporting as appropriate, to optimize the payroll service offering and maintain and improve the overall customer experience and satisfaction levels.
- Monitors and maintains service level agreement for service provision in conjunction with customer requirements, including the regular reporting of progress and team performance.
What you will bring:
- Undergraduate degree or higher in the areas of accounting or related field
- At least 3 years of relevant experience in Payroll and Payroll data maintenance experience,
- Good written and verbal communication skills in English (intermediate and above level) and Mongolian
- Knowledge of best practice HR/ payroll processes
It will also be beneficial if you have:
- SAP experience is preferred
- Experience of working in a matrixed organization is desirable
- Self-motivation and a willingness to take on challenges and to learn new skills
What we offer
- A competitive salary with an annual incentive program
- A permanent position working directly for Rio Tinto
- A work environment where safety and personal well-being are always the number one priority
- Family-friendly health and wellbeing support
- Flexible working arrangement
- “My Share” – share ownership plan
- Leave for all of life’s reasons (vacation/annual, paid parental, sick leave).
About Rio Tinto
Finding better ways™ to provide the materials the world needs.
At the origin of every idea, every innovation, every little thing called "progress", there is a person: an explorer, an inventor, an entrepreneur. A pioneer.For nearly 150 years, Rio Tinto has been a pioneer company – generations of bold employees around the world who share a common vision of producing materials essential to human progress.The copper we produce is essential to the transition to a low-carbon future as it plays a key role in electrification and power generation, including in renewable energy and electric vehicles. Our operations span the globe, from Mongolia to Chile to the United States, and occupy various stages of the mining lifecycle. Rio Tinto operates in 35 countries with about 50 thousand employees at over 70 mining assets and sites.
Every Voice Matters
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQIA+ community, mature workers, people with disabilities, and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable being themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected, and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity, regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation, or anything else that makes us different.
If this sounds like the opportunity you are looking for, apply by August 11, 2025.
About Rio Tinto
Rio Tinto is a leading global mining and materials company. We operate in 35 countries where we produce iron ore, copper, aluminium, critical minerals, and other materials needed for the global energy transition and for people, communities, and nations to thrive.
We have been mining for 150 years and operate with knowledge built up across generations and continents. Our purpose is finding better ways to provide the materials the world needs – striving for innovation and continuous improvement to produce materials with low emissions and to the right environmental, social and governance standards. But we can’t do it on our own, so we’re focused on creating partnerships to solve problems, create win-win situations and meet opportunities.
Every Voice Matters
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQIA+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation or anything else that makes us different.
JOB_POSTING-3-9606
Бид 150 гаруй жил уул уурхайн олборлолт хийж, олон тивд ажиллан хуримтлуулсан мэдлэгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго бол байгаль орчин, нийгэм, засаглалын стандартад нийцсэн, утаа бага ялгаруулдаг материал үйлдвэрлэхийн төлөө инновац, тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлж, дэлхийг хэрэгцээт материалаар хангахын тулд илүү боловсронгуй арга замыг хайж олох юм. Үүнийг бид дан ганцаар хийж чадахгүй тул асуудлыг шийдвэрлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.
Бид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИ+ болон олон янзын соёлтой хүмүүс, ялангуяа орон нутгийн иргэдийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Бид ажилчдадаа өөрийнхөөрөө байх боломж бүхий таатай орчныг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. Хүн бүрийн дуу хоолойг сонсож, амжилтын чухал хүчин зүйл болох бүхий л соёл, ялгаатай үзэл бодлыг хүндэтгэн, хүлээн авахыг зорьдог. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага, эсвэл биднийг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Удирдах ажилтны карьераа дараагийн шатанд аваач.
Рио Тинто таныг хааш нь хөтлөх вэ?
Та ажил мэргэжлийн асар их хүсэл тэмүүлэл болон амбицтай бол манай байгууллагын өргөн цар хүрээ, өсөлт нь танд карьерынхаа хамгийн тохиромжтой замналыг тодорхойлох боломжийг олгодог.
Кэтигийн карьерын замналыг харна уу
Терезиагийн карьерын замналыг харна уу
- 2022 - одооТөслийн менежер - Эрчим хүчний хөгжилБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2021Үйл ажиллагааны төвийн Ахлах ажилтанБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2020Малталт / өрөмдлөг, тэсэлгээний Ахлах ажилтанПилбара, Баруун Австрали
- 2019Чулууны карьерын Орлогч менежерПилбара, Баруун Австрали
- 2018Малталтын ахлагчПилбара, Баруун Австрали
- 2017Өрөмдлөг, тэсэлгээ, судалгааны Ахлах инженерПилбара, Баруун Австрали
- 2016Үйлдвэрлэлийн инженерПилбара, Баруун Австрали
- 2015Уурхайн төлөвлөгөө гаргагч - 2 долоо хоногийн төлөвлөгөө гаргагчПилбара, Баруун Австрали
- 2014Өрөмдлөг, тэсэлгээний инженерПилбара, Баруун Австрали
- 2012Шинэ төгсөгч уурхайн инженерПилбара, Баруун Австрали
- 2022 – одоо“Nature Solutions”-ын Ахлах зөвлөхЙоханнесбург, Гаутенг, Өмнөд Африк
- 2018 – 2022“Global HSES”-ийн Байгаль орчны албаны ДаргаМонреал, Кебек, Канад
- 2016 – 2018Ерөнхий зөвлөх: Байгаль орчинЙоханнесбург, Гаутенг, Өмнөд Африк
- 2013 – 2016Ахлах ажилтан: Экологи ба нөхөн сэргээлтРичардс Бэй Минералс, КЗН, Өмнөд Африк
- 2012 – 2013ЭкологичРичардс Бэй Минералс, КЗН, Өмнөд Африк
Рио Тинтод ажиллах
Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхэд тусална.
Таны сууж буй онгоц дөнгөж газардлаа. Та утсаа асааж, зөөврийн компьютероо толгой дээрх гар тээшний савнаас гаргана. Та тэр даруй оффисын программаараа олон мянган милийн зайд ажиллах горимд шилжлээ. Та түр зогсосхийн 21-р зуунд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй бүх материал, түүхий эдийн талаар бодож байсан уу? Рио Тинтогийн хамт олон бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхийн эдийг олж нээн, уурхай байгуулж, нийлүүлж байна. Та бидэнтэй хамтран ажилласнаар өөр хаана ч байхгүй давуу талыг мэдрэх болно.
Манай чиг үүргийн багт ажиллах
Бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлдэг. Та энэ бүгдийг боломжтой болгодог.
Бритиш Коламбиагийн Ванкувер хотоос Баруун Австралийн Перт хүртэл үргэлжилсэн манай бизнесийн үйл ажиллагаануудад таны төсөөлж болох бараг бүх салбарт сонирхолтой боломжууд бий. Хүний нөөцөөс эхлээд маркетинг, санхүү, технологи, дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт хязгааргүй олон боломж бий. Бидэнтэй нэгдэж, дараах боломжийг эдлээрэй:
Миний өргөдлийн процесс
01
Өргөдөл гаргах:
Та юуны түрүүнд тухайн ажлын байранд өргөдөл гаргах хэрэгтэй болно. Та үүнийг LinkedIn профайлаараа хийж болно, эсвэл товч намтраа байршуулж болно. Бид мөн таныг өргөдлөө гаргахаас өмнө хэдэн асуулт бөглөхийг хүсэх болно.
02
Үнэлгээнд хамрагдах:
Манай үнэлгээ таныг тухайн ажил үүрэгт тохирох эсэхийг тодорхойлоход туслах зорилготой. Бид танд алийг нь бөглөх шаардлагатайг мэдэгдэнэ.
03
Ярилцлага:
Бид ярилцлагыг биечлэн эсвэл онлайнаар хийж болно. Энэ нь бидний хувьд таныг илүү сайн таньж мэдэж, таны асуултад хариулж, таны өргөдөл гаргаж буй карьерын боломжийн талаар ярилцах сайхан боломж юм.
04
Санал ба шалгалт:
Энэ үе шатанд бид таныг сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн эсэхийг танд мэдэгдэх болно. Хэрэв та амжилттай тэнцсэн бол бид таны намтар эсвэл аюулгүй байдлын шалгалт гэх мэт хэд хэдэн шалгалтыг хийх шаардлагатай болно. Та мөн өргөдөл гаргасан ажлын байрнаасаа хамааран эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай байж магадгүй.
05
Рио Тинтогийн багт нэгдэх:
Шалгалт дууссаны дараа бид тантай холбогдож, ажиллаж эхлэх өдрийн талаар ярилцаж, таны бидэнтэй ажиллахаасаа өмнө асууж тодруулж болох аливаа асуултад хариулах болно.