Дадлагажигч оюутан – Нягтлан бодох бүртгэлийн баг
- Оролцоо болон хамтын ажиллагааг бодитоор дэмждэг багт ажиллах боломж
- Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдээс суралцах, бодит туршлага хуримтлуулах боломж
Ажлын байрны тухай
Рио Тинто Монгол компани нь Нягтлан бодох бүртгэлийн багт ажлын цагийн уян хатан нөхцөлтэй, 6-сарын хугацаатай, дадлагажигч оюутан шалгаруулж авна. Дадлагажигч оюутан нь санхүүгийн ахлах ажилтны удирдлага, зааврын дагуу ажиллах бөгөөд нягтлан бодох бүртгэлийн багт дараах болон бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ:
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг цэгцлэх, архивлах
- Англи, Монгол хэлний орчуулга хийх
- Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн системд өдөр тутмын гүйлгээг бүртгэх, мэдээлэл оруулахад дэмжлэг үзүүлэх
- Зардлын менежментийн ажилд дэмжлэг үзүүлэх
- Багийн гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай тулган баталгаажуулалтыг хийж, бүртгэлийн үнэн зөв, бүрэн байдлыг шалгах
- Өгөгдсөн бүтэц, загварын дагуу тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр монголд эсвэл гадаадын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид бакалаврын зэрэгт суралцаж байгаа төгсөх ангийн оюутан
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 онооноос)
- Microsoft программуудыг ажлын орчинд ашиглах чадвартай
- Англи, Mонгол хэлний бичгийн болон ярианы чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
Рио Тинтогийн тухай
Бидний уриа: Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана.
Аливаа санаа, инновац, хөгжил дэвшилд хөтлөх бүхий л зүйлийн үндэс нь шинийг эрэлхийлэгч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч хүн байдаг. Түүнийг түүчээлэгч гэнэ.
Рио Тинто нь 150 гаруй жилийн турш хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгтэй түүхий эдийг үйлдвэрлэх нэгдмэл алсын хараа бүхий үе үеийн шилдэг баг хамт олны бүтээсэн түүчээлэгч компани юм.
Бидний үйлдвэрлэдэг зэс цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үндэс бөгөөд цахилгаанжуулалт, цэвэр эрчим хүчний эрин үеийг бий болгож, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай ирээдүйг бүтээхэд амин чухал билээ. Манай үйл ажиллагаа Монголын говийн гүнээс Чили, АНУ хүртэл дэлхийн өнцөг булан бүрд, уул уурхайн бүхий л үе шатыг хамардаг. Бид өдгөө 35 улсад 50 мянган ажилтантайгаар 70 гаруй уурхай ажиллуулж байна.
Хүн бүрийн дуу хоолой үнэ цэнтэй
Бид орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт, ЛГБТКИ+ болон олон өөр соёлтой хүмүүсийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Ажилтнууд маань ажлын байрандаа тав тухтай, өөрийнхөөрөө байх боломжийг олгох хүртээмжтэй орчныг бүтээхийг чухалчилдаг. Тэдний соёлыг хүндэтгэж, дуу хоолой бүр нь үнэ цэнтэйг мэдрүүлэхээс гадна бидний амжилтын суурь хүчин зүйл нь ялгаатай үзэл бодол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага зэрэг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Хэрэв энэ таны хайж буй боломж мөн гэж үзвэл 2025 оны 9-р сарын 25-наас өмнө өргөдөл гаргана уу.
Intern Student -Accounting Team
- Opportunity to be part of a collaborative and inclusive team
- Learning and gaining practical experience from national and global professionals
About the role
Rio Tinto Mongolia is recruiting one intern student for a 6-month internship with flexible working hours in the Accounting Team. Reporting to the Senior Advisor, the Intern student will provide support across the accounting team in the following and other areas:
- Prepare accounting primary documents for filing and archiving
- Perform translations between English and Mongolian
- Support in recording day-to-day transactions in the Company’s accounting system such as data entry tasks
- Support in expense management
- Perform various reconciliations as requested by the Team members and check the accuracy and completeness of records
- Prepare reports in the given report structure and format
What you will bring
- Must be a Mongolian citizen
- Must be currently enrolled as a final year full-time undergraduate (Bachelor's) degree program in an accredited university/college in Mongolia or abroad
- GPA of 3.2 or higher (on a 4.0 scale)
- Adequate experience with MS package
- Acceptable written and spoken communication in English and Mongolian
- High communication skills and ability to work in a team
So, if this sounds like the opportunity you are looking for, apply before the 25th of September, 2025
About Rio Tinto
Rio Tinto is a leading global mining and materials company. We operate in 35 countries where we produce iron ore, copper, aluminium, critical minerals, and other materials needed for the global energy transition and for people, communities, and nations to thrive.
We have been mining for 150 years and operate with knowledge built up across generations and continents. Our purpose is finding better ways to provide the materials the world needs – striving for innovation and continuous improvement to produce materials with low emissions and to the right environmental, social and governance standards. But we can’t do it on our own, so we’re focused on creating partnerships to solve problems, create win-win situations and meet opportunities.
Every Voice Matters
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQIA+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation or anything else that makes us different.
JOB_POSTING-3-11162
Бид 150 гаруй жил уул уурхайн олборлолт хийж, олон тивд ажиллан хуримтлуулсан мэдлэгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго бол байгаль орчин, нийгэм, засаглалын стандартад нийцсэн, утаа бага ялгаруулдаг материал үйлдвэрлэхийн төлөө инновац, тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлж, дэлхийг хэрэгцээт материалаар хангахын тулд илүү боловсронгуй арга замыг хайж олох юм. Үүнийг бид дан ганцаар хийж чадахгүй тул асуудлыг шийдвэрлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.
Бид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИ+ болон олон янзын соёлтой хүмүүс, ялангуяа орон нутгийн иргэдийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Бид ажилчдадаа өөрийнхөөрөө байх боломж бүхий таатай орчныг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. Хүн бүрийн дуу хоолойг сонсож, амжилтын чухал хүчин зүйл болох бүхий л соёл, ялгаатай үзэл бодлыг хүндэтгэн, хүлээн авахыг зорьдог. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага, эсвэл биднийг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Удирдах ажилтны карьераа дараагийн шатанд аваач.
Рио Тинто таныг хааш нь хөтлөх вэ?
Та ажил мэргэжлийн асар их хүсэл тэмүүлэл болон амбицтай бол манай байгууллагын өргөн цар хүрээ, өсөлт нь танд карьерынхаа хамгийн тохиромжтой замналыг тодорхойлох боломжийг олгодог.
Кэтигийн карьерын замналыг харна уу
Терезиагийн карьерын замналыг харна уу
- 2022 - одооТөслийн менежер - Эрчим хүчний хөгжилБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2021Үйл ажиллагааны төвийн Ахлах ажилтанБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2020Малталт / өрөмдлөг, тэсэлгээний Ахлах ажилтанПилбара, Баруун Австрали
- 2019Чулууны карьерын Орлогч менежерПилбара, Баруун Австрали
- 2018Малталтын ахлагчПилбара, Баруун Австрали
- 2017Өрөмдлөг, тэсэлгээ, судалгааны Ахлах инженерПилбара, Баруун Австрали
- 2016Үйлдвэрлэлийн инженерПилбара, Баруун Австрали
- 2015Уурхайн төлөвлөгөө гаргагч - 2 долоо хоногийн төлөвлөгөө гаргагчПилбара, Баруун Австрали
- 2014Өрөмдлөг, тэсэлгээний инженерПилбара, Баруун Австрали
- 2012Шинэ төгсөгч уурхайн инженерПилбара, Баруун Австрали
- 2022 – одоо“Nature Solutions”-ын Ахлах зөвлөхЙоханнесбург, Гаутенг, Өмнөд Африк
- 2018 – 2022“Global HSES”-ийн Байгаль орчны албаны ДаргаМонреал, Кебек, Канад
- 2016 – 2018Ерөнхий зөвлөх: Байгаль орчинЙоханнесбург, Гаутенг, Өмнөд Африк
- 2013 – 2016Ахлах ажилтан: Экологи ба нөхөн сэргээлтРичардс Бэй Минералс, КЗН, Өмнөд Африк
- 2012 – 2013ЭкологичРичардс Бэй Минералс, КЗН, Өмнөд Африк
Рио Тинтод ажиллах
Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхэд тусална.
Таны сууж буй онгоц дөнгөж газардлаа. Та утсаа асааж, зөөврийн компьютероо толгой дээрх гар тээшний савнаас гаргана. Та тэр даруй оффисын программаараа олон мянган милийн зайд ажиллах горимд шилжлээ. Та түр зогсосхийн 21-р зуунд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй бүх материал, түүхий эдийн талаар бодож байсан уу? Рио Тинтогийн хамт олон бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхийн эдийг олж нээн, уурхай байгуулж, нийлүүлж байна. Та бидэнтэй хамтран ажилласнаар өөр хаана ч байхгүй давуу талыг мэдрэх болно.
Манай чиг үүргийн багт ажиллах
Бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлдэг. Та энэ бүгдийг боломжтой болгодог.
Бритиш Коламбиагийн Ванкувер хотоос Баруун Австралийн Перт хүртэл үргэлжилсэн манай бизнесийн үйл ажиллагаануудад таны төсөөлж болох бараг бүх салбарт сонирхолтой боломжууд бий. Хүний нөөцөөс эхлээд маркетинг, санхүү, технологи, дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт хязгааргүй олон боломж бий. Бидэнтэй нэгдэж, дараах боломжийг эдлээрэй:
Миний өргөдлийн процесс
01
Өргөдөл гаргах:
Та юуны түрүүнд тухайн ажлын байранд өргөдөл гаргах хэрэгтэй болно. Та үүнийг LinkedIn профайлаараа хийж болно, эсвэл товч намтраа байршуулж болно. Бид мөн таныг өргөдлөө гаргахаас өмнө хэдэн асуулт бөглөхийг хүсэх болно.
02
Үнэлгээнд хамрагдах:
Манай үнэлгээ таныг тухайн ажил үүрэгт тохирох эсэхийг тодорхойлоход туслах зорилготой. Бид танд алийг нь бөглөх шаардлагатайг мэдэгдэнэ.
03
Ярилцлага:
Бид ярилцлагыг биечлэн эсвэл онлайнаар хийж болно. Энэ нь бидний хувьд таныг илүү сайн таньж мэдэж, таны асуултад хариулж, таны өргөдөл гаргаж буй карьерын боломжийн талаар ярилцах сайхан боломж юм.
04
Санал ба шалгалт:
Энэ үе шатанд бид таныг сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн эсэхийг танд мэдэгдэх болно. Хэрэв та амжилттай тэнцсэн бол бид таны намтар эсвэл аюулгүй байдлын шалгалт гэх мэт хэд хэдэн шалгалтыг хийх шаардлагатай болно. Та мөн өргөдөл гаргасан ажлын байрнаасаа хамааран эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай байж магадгүй.
05
Рио Тинтогийн багт нэгдэх:
Шалгалт дууссаны дараа бид тантай холбогдож, ажиллаж эхлэх өдрийн талаар ярилцаж, таны бидэнтэй ажиллахаасаа өмнө асууж тодруулж болох аливаа асуултад хариулах болно.