Adviser People Analytics
-
To work together with a talented, growing, and dynamic team
-
Make an impact and contribute to the development of a pioneering organization
-
Ulaanbaatar based permanent position
About the role
The People Analytics Advisor is responsible for maintenance and sustainability of People data and Insights products that enable the People Function to make well-informed, evidence-based decisions.
We are looking for an experienced and motivated professional to join a diverse team of People data professionals. The ideal candidate will be providing Levels 2 and 3 support, ensuring that end-users benefit from both high availability and high performance.
This role is a great opportunity for an experienced individual to support the group’s focus on delivering data & analysis to drive decision making, help foster stronger partnerships with internal customers, and achieve business excellence. We are looking for an enterprising person with the ability to derive actionable insights from multiple data sources, love for data and statistics, and a willingness to learn and grow. Reporting to the People Data Solutions Manager, the key accountabilities include but are not limited to:
-
Support the maintenance and sustainability of the People data & Insights products across People insights, Data management, Data science and Surveys and Research teams
-
Deliver high application uptimes and performance for custom-built internal products
-
Manage and prioritize support requests, ensuring timely resolution of incidents and requests
-
Act as a primary point of contact for end-users and stakeholders to provide guidance, advice, and support on People data & Insights products in production
-
Identify and implement improvements to support processes and tools to increase the efficiency and effectiveness of the People data Solutions team
-
Ensure all support processes and procedures are in place and followed to ensure consistent and efficient support
-
Continuously monitor the performance and availability of analytics products, taking proactive steps to prevent incidents and resolve issues
-
Get involved in usage of the HR Lakehouse (Databricks) and data solutions built within it
-
Develop processes for the adoption of new applications to support, ensuring smooth transitions and minimal disruption for end-users
-
Collaborate with the development teams to find solutions to difficult problems and offer input on the design and development of new products
-
Identify data quality and integrity issues to discover fit for purpose data sets. Ensure compliance with human resource reporting quality standards
-
Continuously learn and get involved in development of data solutions of the People Data and Insights team whenever needed and possible
-
Collaborate with internal IS&T teams to ensure timely and effective communication of outages and high-severity events
-
Transition existing tools (e.g. SQL, Excel VBA, etc.) to best practices tools (e.g. Databricks, Python, PowerApps)
What you will bring
-
Degree in Engineering, Computer Science, Mathematics, Data Analysis, or a related discipline
-
3–6 years’ experience and knowledge in data analytics or application/data solution support
-
Experience with data platforms and tools such as Workday, SAP BW, Databricks, SQL databases, GitHub, AWS, and cloud services
-
Experience with Power BI, Excel, and Tableau for data visualization and reporting
-
Working knowledge of Python, R, or SQL
-
A collaborative approach and experience working across diverse, multi-disciplinary teams
-
Strong communication skills, with the ability to explain complex concepts clearly to a range of stakeholders
-
Customer-focused, adaptable, and committed to continuous learning
-
A strong interest in turning data into actionable insights that create business value
What we offer
-
A competitive salary
-
A permanent position working directly for Rio Tinto
-
A work environment where safety and personal well-being are always the number one priority
-
Family-friendly health and wellbeing support
-
Flexible working arrangement
-
“My Share” – share ownership plan
-
Leave for all of life’s reasons (vacation/annual, paid parental, sick leave).
About Rio Tinto
Finding better ways™ to provide the materials the world needs.
At the origin of every idea, every innovation, every little thing called "progress", there is a person: an explorer, an inventor, an entrepreneur. A pioneer.
For nearly 150 years, Rio Tinto has been a pioneer company – generations of bold employees around the world who share a common vision of producing materials essential to human progress.
The copper we produce is essential to the transition to a low-carbon future as it plays a key role in electrification and power generation, including in renewable energy and electric vehicles. Our operations span the globe, from Mongolia to Chile to the United States, and occupy various stages of the mining lifecycle. Rio Tinto operates in 35 countries with about 50 thousand employees at over 70 mining assets and sites.
Every Voice Matters
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQIA+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation, or anything else that makes us different.
So, if this sounds like the opportunity you are looking for, apply before 18th June 2026.
Хүний нөөцийн өгөгдөл, дүн шинжилгээ хариуцсан зөвлөх
-
Чадварлаг, өсөн нэмэгдэж буй, эрч хүчтэй баг хамт олонтой хамтран ажиллах боломж
-
Түүчээлэгч байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж, бодит нөлөө үзүүлэх боломж
-
Улаанбаатар хотод ажиллах үндсэн ажлын байр
Ажлын байрны талаар
Хүний нөөцийн өгөгдөл, дүн шинжилгээ хариуцсан зөвлөх нь байгууллагын удирдах ажилтнуудад ажиллах хүчний талаарх өгөгдөлд суурилсан, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой албан тушаал юм.
Өгөгдөл, дүн шинжилгээ хийж байсан туршлагатай, идэвх санаачилгатай зөвлөхийг олон улсын багтаа нэгдэхийг урьж байна. Тус албан тушаал нь 2 болон 3-р түвшний дэмжлэг үзүүлж, хэрэглэгчдэд өндөр хүртээмжтэй, найдвартай, үр ашигтай шийдлийг хүргэхэд чиглэнэ.
Энэхүү албан тушаал нь шийдвэр гаргалтыг дэмжих өгөгдөл, дүн шинжилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх, дотоод хэрэглэгчидтэй үр дүнтэй түншлэл бий болгох, бизнесийн үр нөлөөг сайжруулахад хувь нэмэр оруулах үүрэгтэй. Бид олон эх сурвалжийн өгөгдлөөс хэрэгжүүлэхүйц шийдэл гаргах чадвартай, өгөгдөл болон статистикт сонирхолтой, тасралтгүй суралцах хүсэлтэй зөвлөхийг хайж байна. Зөвлөх нь Хүний нөөцийн өгөгдлийн шийдлийн менежерт тайлагнах бөгөөд үндсэн үүрэг, хариуцлагад дараах зүйлс орно:
-
Хүний нөөцийн дүн шинжилгээ (People Insights), Өгөгдлийн удирдлага (Data Management), Өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science), судалгаа, шинжилгээ (Surveys & Research) багуудын ашигладаг өгөгдөл, дата шийдлүүдийн хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг дэмжих
-
Дотооддоо хөгжүүлсэн шийдлүүдийн хүртээмж, гүйцэтгэлийг өндөр түвшинд хангах
-
Хэрэглэгчийн хүсэлт, асуудлыг эрэмбэлж, хугацаанд нь шийдвэрлэх
-
Эцсийн хэрэглэгчид болон оролцогч талуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх гол холбоо болох
-
Дэмжлэгийн үйл явц, хэрэгслийг сайжруулж, багийн үр ашгийг нэмэгдүүлэх
-
Дүн шинжилгээний бүтээгдэхүүний гүйцэтгэл, хүртээмжийг тасралтгүй хянаж, эрсдэлийг урьдчилан бууруулах
-
HR Lakehouse (Databricks) болон түүн дээр суурилсан дата шийдлүүдтэй ажиллах
-
Шинэ хэрэгслийн нэвтрүүлэлт, шилжилтийг жигд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-
Хөгжүүлэлтийн болон IS&T багуудтай хамтран асуудлыг шийдвэрлэж, сайжруулалтад хувь нэмэр оруулах
-
Өгөгдлийн чанар, бүрэн бүтэн байдлыг хангаж, хүний нөөцийн тайлагналын стандартыг мөрдөх
-
Одоо ашиглаж буй хэрэгслүүдийг (жишээлбэл SQL, Excel VBA) илүү орчин үеийн шийдэл рүү (Databricks, Python, PowerApps) үе шаттай шилжүүлэхэд оролцох
Тавигдах шаардлага
-
Инженер, компьютерын шинжлэх ухаан, математик, өгөгдлийн шинжилгээ эсвэл холбогдох чиглэлээр бакалавр (эсвэл түүнтэй дүйцэх) зэрэгтэй
-
Дата аналитик эсвэл дата шийдлийн дэмжлэгийн чиглэлээр 3–6 жилийн ажлын туршлагатай
-
Workday, SAP BW, Databricks, SQL, GitHub, AWS зэрэг өгөгдлийн платформ, хэрэгслүүдтэй ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй
-
Power BI, Excel, Tableau ашиглан тайлан, дүрслэл боловсруулах чадвартай
-
Python, R эсвэл SQL-ийн ажлын мэдлэг, туршлагатай
-
Олон чиг үүргийн, ялгаатай багуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
-
Техникийн ойлголтыг олон төрлийн хэрэглэгчдэд ойлгомжтой тайлбарлах харилцааны ур чадвартай
-
Хэрэглэгч төвтэй, уян хатан сэтгэлгээтэй, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй
-
Өгөгдлөөс хэрэгжүүлэхүйц ойлголт гаргаж, бизнесийн үнэ цэнийг бий болгох сонирхолтой
Бидний санал болгож буй зүйлс
-
Өрсөлдөхүйц түвшний цалин
-
Рио Тинто компанид шууд харьяалагдах үндсэн ажлын байр
-
Гэр бүлд ээлтэй эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих хөтөлбөрүүд
-
Аюулгүй байдал болон хувь хүний тав тухтай байдлыг үргэлж нэгдүгээрт тавьдаг ажлын орчин
-
Гэрээсээ болон оффисоос ажиллаж болох уян хатан зохицуулалт
-
“My Share” – Ажилтны хувьцаа эзэмших хөтөлбөр
-
Олон төрлийн чөлөө авах эрх (ээлжийн амралт, өвчний чөлөө, шинээр төрсөн хүүхдээ асрах эцэг, эхийн цалинтай чөлөө)
Рио Тинтогийн тухай
Бидний уриа: Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана.
Аливаа санаа, инновац, хөгжил дэвшилд хөтлөх бүхий л зүйлийн үндэс нь шинийг эрэлхийлэгч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч хүн байдаг. Түүнийг түүчээлэгч гэнэ.
Рио Тинто нь 150 гаруй жилийн турш хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгтэй түүхий эдийг үйлдвэрлэх нэгдмэл алсын хараа бүхий үе үеийн шилдэг баг хамт олны бүтээсэн түүчээлэгч компани юм.
Бидний үйлдвэрлэдэг зэс нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үндэс бөгөөд цахилгаанжуулалт, цэвэр эрчим хүчний эрин үеийг бий болгож, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай ирээдүйг бүтээхэд амин чухал билээ. Манай үйл ажиллагаа Монголын говийн гүнээс Чили, АНУ хүртэл дэлхийн өнцөг булан бүрд, уул уурхайн бүхий л үе шатыг хамардаг. Бид өдгөө 35 улсад 50 мянган ажилтантайгаар 70 гаруй уурхай ажиллуулж байна.
Хүн бүрийн дуу хоолой үнэ цэнтэй
Бид орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт, ЛГБТКИ+ болон олон өөр соёлтой хүмүүсийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Ажилтнууд маань ажлын байрандаа тав тухтай, өөрийнхөөрөө байх боломжийг олгох хүртээмжтэй орчныг бүтээхийг чухалчилдаг. Тэдний соёлыг хүндэтгэж, дуу хоолой бүр нь үнэ цэнтэйг мэдрүүлэхээс гадна бидний амжилтын суурь хүчин зүйл нь ялгаатай үзэл бодол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага зэрэг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Хэрэв энэ боломж танд тохирч байна гэж үзвэл 2026 оны 6-р сарын 18-ны өдрөөс өмнө өргөдлөө ирүүлнэ үү.
About Rio Tinto
Rio Tinto is a leading global mining and materials company. We operate in 35 countries where we produce iron ore, copper, aluminium, critical minerals, and other materials needed for the global energy transition and for people, communities, and nations to thrive.
We have been mining for 150 years and operate with knowledge built up across generations and continents. Our purpose is finding better ways to provide the materials the world needs – striving for innovation and continuous improvement to produce materials with low emissions and to the right environmental, social and governance standards. But we can’t do it on our own, so we’re focused on creating partnerships to solve problems, create win-win situations and meet opportunities.
Respect and Inclusion
At Rio Tinto, we particularly welcome and encourage applications from Indigenous Peoples, women, the LGBTQIA+ community, mature workers, people with disabilities and people from different cultural backgrounds.
We are committed to an inclusive environment where people feel comfortable to be themselves. We want our people to feel that all voices are heard, all cultures respected and that a variety of perspectives are not only welcome – they are essential to our success. We treat each other fairly and with dignity regardless of race, gender, nationality, ethnic origin, religion, age, sexual orientation or anything else that makes us different.
R58433
Бид 150 гаруй жил уул уурхайн олборлолт хийж, олон тивд ажиллан хуримтлуулсан мэдлэгээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго бол байгаль орчин, нийгэм, засаглалын стандартад нийцсэн, утаа бага ялгаруулдаг материал үйлдвэрлэхийн төлөө инновац, тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлж, дэлхийг хэрэгцээт материалаар хангахын тулд илүү боловсронгуй арга замыг хайж олох юм. Үүнийг бид дан ганцаар хийж чадахгүй тул асуудлыг шийдвэрлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.
Бид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИ+ болон олон янзын соёлтой хүмүүс, ялангуяа орон нутгийн иргэдийг өргөдлөө өгөхийг уриалж, баяртайгаар хүлээн авдаг. Бид ажилчдадаа өөрийнхөөрөө байх боломж бүхий таатай орчныг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. Хүн бүрийн дуу хоолойг сонсож, амжилтын чухал хүчин зүйл болох бүхий л соёл, ялгаатай үзэл бодлыг хүндэтгэн, хүлээн авахыг зорьдог. Бид арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага, эсвэл биднийг бусдаас өөр болгодог зүйлсээсээ үл хамааран бие биедээ шударга, хүндэтгэлтэй ханддаг.
Програмаа эхлүүлнэ үү
Удирдах ажилтны карьераа дараагийн шатанд аваач.
Рио Тинто таныг хааш нь хөтлөх вэ?
Та ажил мэргэжлийн асар их хүсэл тэмүүлэл болон амбицтай бол манай байгууллагын өргөн цар хүрээ, өсөлт нь танд карьерынхаа хамгийн тохиромжтой замналыг тодорхойлох боломжийг олгодог.
Кэтигийн карьерын замналыг харна уу

- 2022 - одооТөслийн менежер - Эрчим хүчний хөгжилБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2021Үйл ажиллагааны төвийн Ахлах ажилтанБрисбэн, Квинслэнд, Австрали
- 2020Малталт / өрөмдлөг, тэсэлгээний Ахлах ажилтанПилбара, Баруун Австрали
- 2019Чулууны карьерын Орлогч менежерПилбара, Баруун Австрали
- 2018Малталтын ахлагчПилбара, Баруун Австрали
- 2017Өрөмдлөг, тэсэлгээ, судалгааны Ахлах инженерПилбара, Баруун Австрали
- 2016Үйлдвэрлэлийн инженерПилбара, Баруун Австрали
- 2015Уурхайн төлөвлөгөө гаргагч - 2 долоо хоногийн төлөвлөгөө гаргагчПилбара, Баруун Австрали
- 2014Өрөмдлөг, тэсэлгээний инженерПилбара, Баруун Австрали
- 2012Шинэ төгсөгч уурхайн инженерПилбара, Баруун Австрали
Рио Тинтод ажиллах
Хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхэд тусална.
Таны сууж буй онгоц дөнгөж газардлаа. Та утсаа асааж, зөөврийн компьютероо толгой дээрх гар тээшний савнаас гаргана. Та тэр даруй оффисын программаараа олон мянган милийн зайд ажиллах горимд шилжлээ. Та түр зогсосхийн 21-р зуунд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй бүх материал, түүхий эдийн талаар бодож байсан уу? Рио Тинтогийн хамт олон бид хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал түүхийн эдийг олж нээн, уурхай байгуулж, нийлүүлж байна. Та бидэнтэй хамтран ажилласнаар өөр хаана ч байхгүй давуу талыг мэдрэх болно.
Миний өргөдлийн процесс
01
Өргөдөл гаргах:
Та юуны түрүүнд тухайн ажлын байранд өргөдөл гаргах хэрэгтэй болно. Та үүнийг LinkedIn профайлаараа хийж болно, эсвэл товч намтраа байршуулж болно. Бид мөн таныг өргөдлөө гаргахаас өмнө хэдэн асуулт бөглөхийг хүсэх болно.
02
Үнэлгээнд хамрагдах:
Манай үнэлгээ таныг тухайн ажил үүрэгт тохирох эсэхийг тодорхойлоход туслах зорилготой. Бид танд алийг нь бөглөх шаардлагатайг мэдэгдэнэ.
03
Ярилцлага:
Бид ярилцлагыг биечлэн эсвэл онлайнаар хийж болно. Энэ нь бидний хувьд таныг илүү сайн таньж мэдэж, таны асуултад хариулж, таны өргөдөл гаргаж буй карьерын боломжийн талаар ярилцах сайхан боломж юм.
04
Санал ба шалгалт:
Энэ үе шатанд бид таныг сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн эсэхийг танд мэдэгдэх болно. Хэрэв та амжилттай тэнцсэн бол бид таны намтар эсвэл аюулгүй байдлын шалгалт гэх мэт хэд хэдэн шалгалтыг хийх шаардлагатай болно. Та мөн өргөдөл гаргасан ажлын байрнаасаа хамааран эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай байж магадгүй.
05
Рио Тинтогийн багт нэгдэх:
Шалгалт дууссаны дараа бид тантай холбогдож, ажиллаж эхлэх өдрийн талаар ярилцаж, таны бидэнтэй ажиллахаасаа өмнө асууж тодруулж болох аливаа асуултад хариулах болно.



















