Ажил горилогчийн нууцлалын мэдэгдэл

Энэхүү нууцлалын мэдэгдэл нь Рио Тинто групп компани (цаашид “Рио Тинто”, “бид”, “бидний”, “манай” гэх) таныг манай ажлын зарын сайтад ажлын байранд өргөдөл гаргах, эсвэл профайлаа шинэчлэх үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хуваалцах талаар тайлбарлана.

Энэхүү нууцлалын мэдэгдэлд ашиглах зорилгоор “хувийн мэдээлэл” гэж хэн болохыг нь таньсан, эсвэл таних боломжтой биет хүнтэй холбоотой мэдээллийг, тухайлбал холбогдох хувийн нууц, өгөгдөл хамгаалах хууль, дүрэм, журмаар (холбогдох хууль) тодорхойлсон аливаа хувийн мэдээлэл, хувийн өгөгдлийг хэлнэ. Бид таны хувийн мэдээллийг холбогдох хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд зөвхөн энэхүү нууцлалын мэдэгдлийн дагуу боловсруулах болно. Таны талаар цуглуулах таны хувийн мэдээлэл нь хангалттай, тантай хамааралтай, хэтрүүлээгүй, зөвхөн тодорхой хязгаарлагдмал зорилгоор боловсруулах болохыг магадлахын тулд шаардлагатай арга хэмжээ авна.

Манай ажлын байранд гаргасан өргөдөлтэй холбоотойгоор доорх хүснэгтэд дурдсан таны тухай хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, ашиглаж магадгүй. Өргөдөл гаргагчдаас мөн арьс өнгө, угсаа гарал, шашин, философийн итгэл үнэмшил, генетикийн мэдээлэл, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл зэрэг холбогдох хуулиар ‘эмзэг мэдээлэл’ гэж үздэг мэдээллээ өгөхийг хүсэж магадгүй (тэгш боломжийг хянах зорилгоор олон талт, ялгаатай байдлын талаар мэдээлэл авах, шаардлагатай зохицуулалт хийх, эсвэл таны гэмт хэрэгт холбогдсон эсэх тухай бүртгэлийг хянах зорилгоор). Бид ийм өгөгдлийг боловсруулахтай холбоотой бүх хязгаарлалтыг дагаж мөрдөнө. Шаардлагатай тохиолдолд, ажлын байрны өргөдөлтэй холбоотойгоор таны эмзэг мэдээллийг боловсруулах үед танаас зөвшөөрөл авах болно.

Хувийн мэдээллийн төрөл Хувийн мэдээллийн тодорхойлолт
Холбоо барих, харилцаа холбооны мэдээлэл,
  • Таны холбоо барих мэдээлэл (цахим шуудангийн хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг):
  • Бидний тантай холбогдсон, харилцсан тухай бүртгэл.
Намтар, боловсрол, нийгмийн мэдээлэл
  • Таны нэр, цол, гарын үсэг, хүйс, иргэний харьяалал, төрсөн өдөр;
  • Иргэншил, оршин суугаа хаяг, иргэний харьяалал, цагаачлалын төлөв;
  • Намтар (Curriculum vitae), хураангуй намтар (resume), боловсрол эзэмшсэн түүх, академик амжилт;
  • Боловсрол эзэмшсэн байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодорхойлолт.
Мэргэжлийн болон ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл
  • Өргөдлийн материал;
  • Ажил эрхлэлтийн дэлгэрэнгүй түүх, өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, тухайлбал хязгаарлалт тогтоох гэрээний заалт, өрсөлдөхгүй байх заалт, нөлөөлөхгүй байх заалт зэрэг хязгаарлалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
  • Ур чадвар болон мэргэшил;
  • Одоо ажиллаж буй байдал;
  • Ажлаа дуусгах, чөлөөлөгдөх огноо;
  • Ажлын зөвшөөрлийн төлөв.
Төрөөс олгосон биеийн байцаалт, регистрийн дугаар
  • Паспорт;
  • Жолоодох эрхийн үнэмлэх;
  • Үндэсний даатгалын дугаар, нийгмийн даатгалын дугаар, Aadhaar дугаар, хувийн дугаар, регистрийн дугаар, татвар төлөгчийн дугаар, бусад дахин давтагдашгүй дугаар;
  • Иргэншил, виз, оршин суух зэрэг бусад төрөөс олгосон бичиг баримт.
Тоон, цахим мэдээлэл
  • Манай ажлын зарын сайтад зочилсон огноо, цаг, газарзүйн мэдээлэл, IP хаяг, цахим үйлчилгээнд хандсан огноо, цаг, таны төхөөрөмжийн тохиргоонд идэвхжүүлсэн гео байршил.
  • Үзсэн хуудас, манай вэбсайтыг үзсэн байдал, тухайлбал харилцсан байдал, үзсэн байдал, маягт, өргөдөлд бөглөсөн талбар;
  • Нэвтрэх, хандах хэрэглэгчийн нэр, нууц үг;
  • Хяналтын камерын бичлэг, зураг, ярилцлагын бичлэг зэрэг аудио, электрон, видео мэдээлэл, үүнтэй төстэй мэдээлэл.
Таны өгөхөөр шийдсэн бусад мэдээлэл
  • Шилжин суурьшихад бэлэн эсэх, одоогийн цалин, хүсэж буй цалин, мэргэжлийн гишүүнчлэл гэх мэт ажил эрхлэлтийн сонголт;
Хувийн мэдээллийн шалгалт, тодорхойлолт
  • Таны гүйцэтгэл, ур чадвар, хандлага, хувийн онцлог шинж буюу хувь хүний шинж чанарын үнэлгээний талаар мэдээлэл;
  • Гэмт хэргийн бүртгэл (зарим албан тушаалд хамаатай);
  • Зээлийн тодорхойлолт.
Дараах эмзэг мэдээлэл:
  • Яс үндэс, арьс өнгө;
  • Шашин;
  • Бэлгийн чиг баримжаа;
  • Хүйсийн тодорхойлолт;
  • Генетикийн мэдээлэл;
  • Биометрик мэдээлэл;
  • Эрүүл мэндийн мэдээлэл;
  • Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл;
  • Философийн итгэл үнэмшил.

Холбогдох хуулийн дагуу, бид таны хувийн мэдээллийг (аливаа эмзэг мэдээллийг оруулаад) боловсруулах, хуваалцахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд та тухайн мэдээллийг зориулалтын дагуу боловсруулах, хуваалцахыг зөвшөөрөхгүй бол (гадаад улсад боловсруулах, хуваалцахыг оруулаад) бид таны өргөдөлтэй зохих ёсоор танилцах боломжгүй, эсвэл огт танилцахгүй байж магадгүй.

Бид таны хувийн мэдээллийг дараах эх үүсвэрээс цуглуулж магадгүй:

  • Ажил горилогч танаас өөрөөс тань;
  • Ажилд зуучлах агентлаг, эсвэл дотоод хүний нөөцийн мэргэжилтнээс;
  • Хувийн мэдээллийг шалгах үйлчилгээ үзүүлэгчээс;
  • Ажил горилогчийг үнэлэх үйлчилгээ үзүүлэгчээс;
  • Таны нэрлэсэн тодорхойлолт гаргагчаас;
  • Нийтэд нээлттэй мэдээллээс;
  • Эрүүл мэндийн мэргэжилтнээс;
  • Таныг ажлын байранд тодорхойлсон манай ажилтнуудаас;

Хятад улсад таны хувийн мэдээллийг дараах аж ахуйн нэгжээс авч магадгүй:

  • Rio Tinto Trading (Shanghai) Co Ltd (Шанхай, Бээжин хот дахь салбар);
  • Rio Tinto Mining Commercial (Shanghai) Co Ltd;
  • Rio Tinto Mineral Exploration (Beijing) Co Ltd;
  • Rio Tinto Iron & Titanium (Suzhou) Co Ltd;
  • Rio Tinto China.

Монгол улсад таны хувийн мэдээллийг дараах аж ахуйн нэгжээс авч магадгүй:

  • Рио Тинто Холдинг ХХК;
  • Рио Тинто Монгол ХХК;
  • Оюу толгой ХХК.


Рио Тинто өргөдөл гаргагчийн хувийн мэдээллийг доор харуулсанчлан янз бүрийн шалтгаанаар боловсруулдаг. Бид ихэвчлэн таны хувийн мэдээллийг зөвшөөрөл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, холбогдох хуулийн дагуух хууль ёсны ашиг сонирхлын үүднээс гэсэн үндсэн дөрвөн үндэслэлийн аль нэгэнд тулгуурлан боловсруулдаг. Эмзэг мэдээллийг боловсруулахдаа хэд хэдэн хууль зүйн үндэслэлд тулгуурлан боловсруулна. Тухайн мэдээллийг боловсруулах тодорхой хууль эрхзүйн үндэслэл нь орон нутгийн хууль тогтоомж, практикаас хамаарна. Доорх хүснэгтэд харуулсан жишээ нь манай Европын холбооны Мэдээлэл хамгаалалтын ерөнхий дүрэмд (GDPR) харьяалагдах компанид хувийн мэдээллийг боловсруулах хууль эрхзүйн нийтлэг үндэслэлийг харуулсан болно. Бусад шүүхийн харьяалалд хамардаг компанид (жишээ нь АНУ-д) ажил горилогчийн өгсөн зөвшөөрлийг доор харуулснаас цөөн тооны, эсвэл ондоо боловсруулах үйл ажиллагааны хууль эрхзүйн үндэслэлд тооцож болно.

Таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг цуглуулах хууль эрхзүйн үндэслэл Таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг боловсруулах шалтгааны тайлбар
Зөвшөөрөл. Энэ нь бид таны өөрийн хүслээр, тодорхой, мэдээлэлд үндэслэн, хоёрдмол утгагүйгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллийг боловсруулахгүй гэсэн үг юм. Бид танаас зөвшөөрөл авах хүсэлт гаргах үед та ихэвчлэн дараахыг үйлдэнэ:

  • Цаасан дээрх зөвшөөрлийн мэдэгдэлд гарын үсэг зурах;
  • Зөвшөөрөх товч, эсвэл онлайн холбоос дээр товших;
  • Тийм/Үгүй гэсэн илэрхий сонголтоос сонгох;
  • Техникийн тохиргоо, эсвэл хяналтын самбар дахь сонголтын тохиргоог сонгох;
  • Зөвшөөрөл хүссэн цахим шууданд хариу өгөх;
  • Аман хүсэлт гаргасан үед (холбогдох хуулиар зөвшөөрсөн тохиолдолд) тийм гэж хариулах;
  • Тодорхой зорилготой мэдээлэл сайн дураар өгөх.

Та бидэнд таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг боловсруулах зөвшөөрөл өгсөн тохиолдолд, хүссэн үедээ бидэн рүү цахим шуудан илгээж, эсвэл бидний өгсөн товч дээр товшиж, эсвэл бусад зориулалтын аргыг ашиглан зөвшөөрлөө цуцалж болно. Зарим тохиолдолд зөвшөөрөл өгөөгүй бол, эсвэл зөвшөөрөл өгсөн ч дараа нь цуцалсан бол бид таны өргөдлийг авч үзэх боломжгүй байж болно.

  • Тодорхой албан тушаал, үйл ажиллагаанд таныг тохирох эсэхийг үнэлэхийн тулд. Жишээлбэл, таны өгсөн эрүүл мэндийн, бие махбодын байдал, хязгаарлалт, өмнөх ажил эрхлэлт, эсвэл эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, согтууруулах ундаа, мансууруулах бодисын шинжилгээг бүртгэхийн тулд;
  • Таны ур чадвар, мэргэшил, тухайн өргөдөл гаргасан албан тушаал, боломжид тохирох эсэхийг үнэлэх замаар ажлын байрны өргөдлийг хянахын тулд;
  • Биечлэн, эсвэл онлайнаар ярилцлага, шалгалт авахын тулд;
  • Рио Тинто болон түүний харьяа компаниудад таны өргөдөл гаргасан албан тушаалаас өөр ажлын байр, боломж гарахад таныг авч үзэх үүднээс манай Авьяас, ур чадварын сүлжээнд таны зөвшөөрөлтэйгөөр элсүүлэхийн тулд;
  • Хувийн, зээлийн, гэмт хэргийн бүртгэлтэй эсэх зэрэг хувийн мэдээллийг шалгахын тулд;
  • Таны ажил эрхлэлтийн түүхийн талаар бидэнд өгсөн тодорхойлолт, лавлагааг шалгахын тулд;
  • Хүний нөөц бүрдүүлэх явцад тэгш боломж хангасан, бүрдсэн эсэхийг шалгах зэргээр эрх тэгш байдал, хүртээмжтэй байдал, олон талт, ялгаатай байдлыг хангахын тулд;
  • Эрүүл мэндийн шалтгаантай боломжит ажил горилогчийг хүний нөөц бүрдүүлэх үйл явцад (ажлын байранд бус) хамрагдах боломж олгохын тулд шаардлагатай зохицуулалт хийх хэрэгтэй эсэхийг шалгахын тулд;
  • Нэвтрэх мэдээлэл;
  • Ажлын саналыг зөвшөөрсний дараа шинэ ажилтан хүлээн авах, хүний нөөц төлөвлөх, удирдах, ажилтны профайл үүсгэхийн тулд.

Таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг боловсруулах цорын ганц хууль эрхзүйн үндэслэл нь таны зөвшөөрөл байх тохиолдолд бид таны зөвшөөрөлд тулгуурлана. Зарим тохиолдолд бид таны зөвшөөрлөөс өөр үндэслэлд тулгуурлах боломжгүй байгаагаа тодорхой мэдэгдэх бөгөөд та зөвшөөрөл өгөхгүй тохиолдолд бид таны өргөдөлтэй танилцах боломжгүй.

Мөн таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг таны харьяалагдах газар нутгаас (таны хувийн, эсвэл эмзэг мэдээллийг цуглуулах үед таны байсан шүүхийн харьяаллын газар нутаг гэсэн үг) гадагш дамжуулж, гуравдагч талтай хуваалцах цорын ганц хууль эрхзүйн үндэслэл нь таны зөвшөөрөл байх тохиолдолд бид таны зөвшөөрөлд тулгуурлана. Ийм тохиолдолд бид таны зөвшөөрлөөс өөр үндэслэлд тулгуурлах боломжгүй байгаагаа тодорхой мэдэгдэх бөгөөд та зөвшөөрөл өгөхгүй тохиолдолд бид таны өргөдөлтэй танилцах боломжгүй.

Хууль ёсны үүрэг. Бид хууль ёсны үүргээ биелүүлэхийн тулд таны хувийн мэдээллийг боловсруулж болно.
  • Бидэнд мэдэгдсэн тохиолдолд, танд Тэгш боломж, эсвэл Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн дагуу (эсвэл ижил төстэй хуулийн дагуу) нэмэлт тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор;
  • Манай ажлын байран дахь эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, удирдах, багасгах зорилгоор;
  • Өөрийн эрх, эд хөрөнгө, гуравдагч талын эрх, эд хөрөнгө, олон нийтийг шударга бус байдал, хууль бус үйлдэл, ноцтой зүй бус үйлдэл, зохисгүй байдал, чадваргүй байдал, буруу удирдлага, үзүүлж буй үйлчилгээний доголдлоос хамгаалах арга хэмжээ авахын тулд;
  • Холбогдох глобал хууль тогтоомжийг дагаж мөрдөх гэх мэт хууль эрх зүйн болон зохицуулалтын үүргээ биелүүлэхийн тулд;
  • Олон талт байдал, оролцоог хянахын тулд. Тухайлбал бид зарим улсад холбогдох хуулийн дагуу халдашгүй шинж чанараар ялгаварлан гадуурхахгүй байх хуулийн үүргээ дагаж мөрдөхийн тулд энэ мэдээллийг цуглуулах ёстой байдаг.
Тантай гэрээ байгуулах.
  • Ажил эрхлэлтийн өмнөх эрүүл мэндийн үзлэг;
  • Мансууруулах бодис, согтууруулах ундааны шинжилгээ;
  • Ажлын саналыг зөвшөөрсний дараа шинэ ажилтан хүлээн авах, хүний нөөц төлөвлөх, удирдах, ажилтны профайл үүсгэхийн тулд;
Энэ нь Рио Тинтогийн хууль ёсны ашиг сонирхлын үүднээс үзвэл Рио Тинтогийн, эсвэл гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд таны хувийн мэдээллийг боловсруулах шаардлагатай эсэхийг авч үзнэ гэсэн үг юм. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахыг шаарддаг таны ашиг сонирхол, хүний үндсэн эрх, эрх чөлөө манай хууль ёсны ашиг сонирхлыг няцааж байна гэж үзвэл хууль ёсны ашиг сонирхолдоо тулгуурлахгүй.
  • Таны ур чадвар, мэргэшил, тухайн өргөдөл гаргасан албан тушаал, боломжид тохирох эсэхийг үнэлэх замаар ажлын байрны өргөдлийг хянахын тулд;
  • Ажил горилогчдыг хүний нөөцийн мэргэжилтэн тодорхойлох гэх мэт;
  • Нэвтрэх мэдээлэл;
  • Биечлэн, эсвэл онлайнаар ярилцлага, шалгалт авахын тулд;
  • Аюулгүй байдал, хамгаалалтыг хангах зорилгоор Рио Тинтогийн систем, төхөөрөмж, байр, сайтад нэвтрэх эрх, ашиглалтыг хянахын тулд;
  • Бизнесээ үр дүнтэй удирдаж, ажилчдадаа боломж олгохын тулд;
  • Рио Тинтогийн ашиг сонирхлын үүднээс өгөгдөлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулахын тулд;
  • Хүний нөөц бүрдүүлэх явцад тэгш боломж хангаж буй эсэхийг шалгах зэргээр хүртээмжтэй байдал, олон талт байдлыг хангахын тулд;
  • Өөрсдийн эрх, ашиг сонирхол, үүний дотор гуравдагч талын эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд.
Амин чухал ашиг сонирхол
  • Таны болоод бусад хүний амь насыг хамгаалахын тулд. Жишээлбэл танд яаралтай, эмнэлгийн тусламж авах тохиолдол гарсан, эсвэл та яаралтай тусламж авах нөхцөлийн гэрч болсон бөгөөд бидэнд энэ талаар мэдээлэл өгөх боломжтой үед.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагыг дагаж мөрдөх, эсвэл эмнэлгийн яаралтай тусламжийн тохиолдолд тантай, эсвэл таны гэр бүлийн гишүүнтэй холбоо барих шаардлагатай болсон үед.

Рио Тинто нь 35 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний компани бөгөөд таны хувийн мэдээллийг дэлхий даяарх албан тушаалд өргөдөл гаргасан ажил горилогчдыг үнэлэхэд оролцдог харьяа компани, түншүүдтэйгээ (гардан удирддаг, эсвэл менежментийн оролцоогүй хамтарсан компани) хуваалцаж болно. Бид мөн хууль эрхзүйн шаардлагад нийцүүлэх, өөрсдийн болон гуравдагч талын эд хөрөнгийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, эсвэл таныг зөвшөөрөл өгсөн үед таны хувийн мэдээллийг манай хүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа, хүний нөөцийн чиг үүрэг, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг болон манай веб серверийг шинэчлэх, алдааг олж шалгах, хост үйлчилгээ үзүүлэх, өгөгдлийн дүн шинжилгээ хийдэг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид шаардлагатай хэмжээгээр хуваалцаж магадгүй. Эдгээр компани таны оршин суугаа улсын мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоос ондоо хууль тогтоомжтой улсад байрладаг байж магадгүй. Энэ тохиолдолд Рио Тинто өгөгдөл боловсруулах явцын аюулгүй байдал, нууцлал, хууль ёсны байдлыг хангахын тулд таны өгөгдлийг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу дамжуулах бөгөөд, зарим тохиолдолд бид танаас нэмэлт зөвшөөрөл авч магадгүй. Мөн дампуурал буюу үүнтэй төстэй ажиллагаанаас үүдэн манай бизнесийн, өмч хөрөнгийн, хувьцааны нэг хэсгийг, эсвэл бүхэлд нь нэгтгэх, худалдах, хамтарсан компани байгуулах, шилжүүлэх, өөр бусад байдлаар захиран зарцуулах тохиолдолд таны хувийн мэдээллийг гуравдагч талтай хуваалцаж магадгүй. Гэсэн ч ямар ч тохиолдолд таны хувийн мэдээллийг нийтэд нээлттэй болгохгүй.

Таны хувийн мэдээллийг хуваалцах, шилжүүлэх, хадгалах явцын хүлээн авагч нь:

Хүлээн авагч / Төлөөлөгч (улс) Хүлээн авагч улс Шилжүүлэх зорилго Шилжүүлэх хувийн мэдээлэл Шилжүүлэх хугацаа, арга Ашиглах, хадгалах хугацаа
Рио Тинто Группийн харьяа компаниуд Энд товшиж харьяа компаниудын мэдээлэл, холбоо барих мэдээлэлтэй танилцана уу Мэдэх шаардлагад үндэслэсэн бизнесийн хууль ёсны ашиг сонирхол Нэр, албан тушаал, холбоо барих мэдээлэл, ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл, эмзэг мэдээлэл (шаардлагатай үед) Тогтмол, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу
Рио Тинтогийн хамтарсан компанийн түншүүд (удирдлагатай, удирдлагагүй) ЕХ, ИБУИНВУ, АНУ, Мэдэх шаардлагад үндэслэсэн авьяас чадвар бүрдүүлэх, хүний нөөц бүрдүүлэх, бизнесийн хууль ёсны ашиг сонирхол Нэр, албан тушаал, холбоо барих мэдээлэл, ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл, эмзэг мэдээлэл (шаардлагатай үед) Тогтмол, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу
Microsoft 365 Suite АНУ Харилцаа холбоо, хамтын ажиллагаа, SharePoint, цахим шуудан Холбоо барих мэдээлэл, ажил эрхлэлтийн мэдээлэл Тогтмол, бодит цагт, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу
Workday Cloud Solutions Software Европ Авьяас чадвар бүрдүүлэх, хүний нөөц бүрдүүлэх программ хангамж Дээр дурдсан “Ямар хувийн мэдээллийг боловсруулах вэ?” хэсгийг үз Тогтмол, бодит цагт, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу
Enablon АНУ Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны программ хангамж Ослын мэдээлэгч / мэдээлэл оруулагчийн холбоо барих хязгаарлагдмал мэдээлэл Тогтмол, бодит цагт, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу
Navex ЕХ Ослын удирдлага, мэдээллийн программ хангамж (шүгэл үлээх шууд утас) Мэдээлэгчийн хязгаарлагдмал хэмжээний хувийн мэдээлэл (ихэвчлэн нэргүй байдаг ч мэдээлэгч өгсөн тохиолдолд). Үүнд тухайн мэдээлэлд дурдсан, эсвэл зан үйлийг мэдээлсэн хувь хүн болон оролцсон байж болох бусад хүнтэй холбоотой хүний эмзэг мэдээлэл Тогтмол, бодит цагт, электрон хэлбэрээр шилжүүлнэ Хадгалах бодлогын дагуу

Рио Тинтогийн дэлхий даяар хүний нөөц бүрдүүлэх төвлөрсөн үйл ажиллагааны ачаар өргөдлийн материалыг дэлхийн хэмжээний ажлын байранд өргөдөл гаргахад ашиглаж болно. Ажилд авах, ажил эрхлэхтэй холбоотой шийдвэрийг тухайн ажлын байр байгаа улсын хуулийн дагуу ажилд авах ажлыг хариуцагч этгээд гаргана.

Хувийн мэдээллийг зөвхөн цуглуулсан зорилгод шаардагдах хугацаанд, эсвэл хуульд заасан эсвэл зөвшөөрөгдсөн хугацаанд л боловсруулна. Үүнээс хойш таны хувийн мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу, манай систем, үйл явцтай холбоотой журамд нийцүүлэн устгана. Хувийн мэдээллийг хадгалах хугацаа нь бизнесийн хэрэгцээ, тухайн бизнесийг эрхэлж буй, эсвэл таны оршин суугаа улсын бүртгэл хадгалах зохицуулалтаар хүлээх үүрэг, манай хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаас хамаарна. Нэмэлт мэдээллийг хаягаар холбогдон авна уу.

Мөн холбогдох хууль эрхзүй, зохицуулалтын үүрэг хариуцлагын дагуу өгөгдлийн сангаас идэвхгүй хэрэглэгчийн бүртгэлд хамаарах хувийн мэдээллийг устгаж магадгүй.

Таны оршин суугаа улсаас хамааран, холбогдох хуулийн дагуу та тодорхой эрх эдэлнэ. Үүнд хувийн мэдээлэлдээ хандах, залруулах, шинэчлэх, хориглох, хязгаарлах, устгах эрх, эсвэл хувийн мэдээллээ боловсруулахыг эсэргүүцэх (үүнд автоматаар шийдвэр гаргахыг эсэргүүцэх эрх багтана) эрх, таныг нас барсан, хуулийн чадавхгүй болсон үед холбогдох хуулиар таны өмнөөс таны эрхийг эдлэх хувь хүнийг нэрлэх эрх зэрэг багтана. Та манай ажлын байрны зарын сайтад бүртгүүлсэн бол хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтэрч, мэдээллийг нь шинэчлэх замаар хувийн мэдээлэлдээ хандах, хянах, өөрчлөх боломжтой. Дээр дурдсан эрхүүд нь үнэмлэхүй эрх биш болохыг анхаарна уу. Та эрхээ эдлэхийг хүсвэл, эсвэл хувийн мэдээллийн электрон хуулбараа авахыг хүсвэл бидэнтэй recruitment.support@riotinto.com хаягаар холбогдоно уу. Бид залилангийн шинжтэй хүсэлтээс хамгаалахын тулд танаас өөрийгөө мөн болохыг батлах нэмэлт хувийн мэдээлэл хүсэж болзошгүй.
Та хүссэн үедээ recruitment.support@riotinto.com хаяг руу цахим шуудан илгээж, эсвэл хүлээн авсан цахим шуудангийн захиалгаа цуцлах функцийг ашиглан биднээс ажлын байрны шинэ боломжийн талаар мэдээлэл хүлээн авахаа зогсоож болно.

Та манай ажлын байрны зарын сайтад бүртгүүлсэн бол хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтэрч, профайлаа устгах замаар хувийн мэдээллээ устгаж болно. Та хүссэн үедээ өөрийн профайлаа устгуулж, ирээдүйд гарах ажлын байрны боломжид хамрагдахгүй байх хүсэлт гаргаж болно. Зарим улсад хуулийн дагуу хувийн мэдээллийг тодорхой заасан хугацаанд хадгалахыг шаардаж болох бөгөөд ийм нөхцөлд бид хууль ёсны дагуу зөвшөөрөл авмагц таны профайлыг устгах болно.

Хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Рио Тинто өгөгдлийн дүн шинжилгээ, автоматаар шийдвэр гаргах аргыг ашиглан ирээдүйн хүний нөөц бүрдүүлэлтийн төлөвлөгөө гэх зэрэг хүний нөөц бүрдүүлэх явцдаа ашиглаж болно. Жишээ нь ажил горилогчийн албан тушаалд тохирох эсэхийг үнэлэх, ажил горилогч нь ажлын байр байрлах газар ажиллах эрхтэй эсэхийг тодорхойлох (иргэншил, ажиллах виз гэх мэт), ажил горилогчоос автомат онлайн шалгалт авч, хариуг нь ажлын байрны хураангуй жагсаалт гаргахад ашиглах гэх мэт багтана. Та автомат шийдвэр гаргалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг, эсвэл биднийг автоматаар шийдвэрээ хянахыг хүсвэл recruitment.support@riotinto.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Бид болон манай үйлчилгээ үзүүлэгчид зарим төрлийн мэдээлэл цуглуулахын тулд ажлын байрны зарын сайтдаа “күүкий” болон үүнтэй төстэй технологи ашиглаж магадгүй. Күүкийний тохиргоог товшиж сонголтоо шинэчлэн, бид күүкийг бизнестээ хэрхэн ашигладаг талаар дэлгэрүүлэн уншина уу. Манай веб хуудасны күүкий хуудсанд күүкийний ашиглалтын талаар мэдээлэл бий.
Бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар асуулт, сэтгэл зовоосон зүйл байвал, эсвэл энэхүү нууцлалын мэдэгдэлд тайлбарласан эрхээ эдлэхийг хүсвэл recruitment.support@riotinto.com хаягаар цахим шуудан илгээж бидэнтэй холбогдох буюу мэдээлэл хамгаалах ажилтан байдаг бол энд товшиж өөрийн оршин суугаа улс, бүс нутгийнхаа мэдээлэл хамгаалах ажилтантай холбогдоно уу. Мөн бид таны хувийн мэдээлэлтэй холбоотой аль нэг эрхийг зөрчсөн гэж үзвэл өөрийн оршин суугаа улс, бүс нутгийнхаа мэдээлэл хамгаалах газар гомдол гаргаж болно.

Эндээс ЕЭЗБ-ийн мэдээлэл хамгаалах газрын жагсаалттай танилцаж болох ба, хэрэв та Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад оршин суудаг бол эндээс Мэдээллийн комиссын ажлын албатай холбогдож болно.

Бид энэхүү нууцлалын мэдэгдлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.